Дуурийн дуучин Окүяма Юмид Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-10-30 14:19:09

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг дуурийн дуучин Окүяма Юмид гардуулах ёслол Япон Улсын Элчин сайдын өргөөнд өчигдөр болов.

 

Окүяма Юми 1999 оноос сопрано дуучны хувиар Монголын тайзнаа олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон ажиллаж буй юм.

 

2011 оноос дуулах ур зүйн багшаар ажиллахдаа хөгжмийн боловсролын салбарт ажиллан, монгол шавь нартаа японы дуу зохиол олныг заан сургаж, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.


Түүнчлэн тэрбээр Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойн баярт тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. 



Холбоотой мэдээ