БУЛГАН: Пионерын ордны барилгыг барихад анх 534000 төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-30 09:13:28

Булган, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Булган аймгийн пионерын "Найрамдал" ордныг анх 534000 төгрөгөөр барьж, 1975 онд нээлтээ хийж байжээ.


1972 оны 12 дугаар сард болсон Булган хотын ерөнхий боловсролын сургуулиудын эцэг, эхийн хурлаар "Хүүхдийн хүмүүжилд бүх нийтээр анхааръя" хэмээх асуудлыг хэлэлцэж, тус хуралд аймгийн намын хороо, АДХГЗ-наас Булган хотын бүтээлч хөдөлмөрчид, эцэг, эхийн хүчээр хүүхэд багачуудад зориулж пионерын ордон барьж байгуулахад санал оруулжээ. Уг саналыг хуралд оролцсон эцэг, эхчүүд, хөдөлмөрчид туйлын баяртай хүлээн авч сайшаан дэмжсэн байна.


Улмаар пионерын ордон барих аймгийн комисс байгуулж, барилга барихад болон дотоод төхөөрөмж авахад зориулж 534000 төгрөг батлан өгчээ

.

“Булган хотын хөдөлмөрчид, Монгол-Зөвлөлтийн барилгачид хамтран ажиллаж хүүхэд, залуучуудын соёл хүмүүжлийн төв "Найрамдал" ордныг барьж өсвөр үеийнхэндээ хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв”… хэмээн МХЗЭ-ийн XVIII их хурал, Монголын пионерын залгамжлагч V чуулганд зориулсан аялах дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байна.


Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газраас 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд тэмдэглэнэ.







Холбоотой мэдээ