БУЛГАН: Ариутгал халдваргүйжүүлэлтийн ДУК машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-28 14:37:48

Булган, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Рашаант сумын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн тасаг ариутгалын ДУК машиныг хүлээн авлаа.


Булган аймгийн Засаг дарга тус суманд ажиллахдаа шийдвэрлэж өгөхөөр амласан машиныг өнөөдөр хүлээлгэн өгчээ. 


Булган аймгийн Рашаант сум нь аймгийн төвөөс 190 км-т оршдог. Өвөрхангай аймгийн залгаа сум бөгөөд баруун аймгийг зорих төв зам дайран өнгөрдөг урсгал ихтэй учир ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийх шаардлагатай байдаг байна. 


Тус ДУК ариутгалын машин нь тусгай уусмал бүхий бодисоор гадаргуу дээр тогтсон бүхий л халдвар үүсгэгч нян, вирусийг бүрэн устгах боломжтой ариутгал, халдваргүйжүүлэлтийн хамгийн шилдэг, үр дүнтэй техник юм.


-ДУК ариутгалын машинаар нийтийн эзэмшлийн зам, гүүр, талбай, хүүхдийн тоглоомын талбай, мод бут, сөөг, хашлага угаах, услах, шүрших, ариутгах


-Мал амьтны халдварт, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын хашаа, хороо, саравч, уяа, хэвтэр, бууц болон голомтод ариутгал хийх


-Машин, техник хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэлт хийх


-Ус, уусмал зөөвөрлөх, тээвэрлэх, ус, уусмалыг нэгээс нөгөөд юүлэх, сав, емкостыг дүүргэж цэвэрлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ