БУЛГАН: Сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-28 14:58:43

Булган, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдэд хамтарсан хяналт шалгалтыг зохион байгууллаа. 


Хяналт шалгалтаар ноцтой зөрчил илрээгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэв.


Булган аймагт 26 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна.


Сүм, хийдийн үйл ажиллагаанд аймаг, сумын ИТХ-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотой хяналт шалгалтыг тогтмол хийдэг ажээ.


Монгол Улсын хэмжээнд шарын шашны 159 байгууллага албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний 26 хийд нь Булган  аймагт байдаг.

 











Холбоотой мэдээ