Ж.Болсонару давж заалдах гомдол гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРАЗИЛИА, 2025 оны аравдугаар сарын 28 /DW/. Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргажээ. 2022 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва ялсны дараа болсон төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэргээр Болсонаруд шүүхээс 27 жилийн хорих ял оноосон юм.
Дээд шүүхийн шүүгчдийн хувьд, давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх тодорхой
хугацаа байхгүй ажээ. Есдүгээр сард Дээд шүүхийн таван шүүгчийн дөрөв нь Ж.Болсонаруг
таван гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Үүнд зэвсэгт гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон, ардчиллыг хүч хэрэглэн дарахыг оролдсон,
төрийн эргэлт зохион байгуулсан зэрэг багтсан байна.
Хуйвалдааны явцад Лула да Силва, дэд
ерөнхийлөгч Жералдо Алкмин, Ж.Болсонаругийн хувь заяаг шийдсэн Дээд шүүхийн
таван шүүгчийн нэг болох Александр де Мораес нарыг хөнөөхөөр төлөвлөсөн байжээ. Прокуроруудын
хэлснээр, уг төлөвлөгөө нь цэргийнхний дэмжлэгийг аваагүй тул бүтэлгүйтсэн байна.
Бразилыг 2019-2023 оны хооронд удирдаж байсан Ерөнхийлөгч асан Ж.Болсонару наймдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа юм. Бразилын хуулийн дагуу бүх хууль ёсны арга хэмжээг авч дуустал түүнийг шоронд хорихгүй ажээ.
Улаанбаатар