ӨМНӨГОВЬ: Орон нутгийнхаа хөгжилд иргэдийн оролцоог хангахыг чухалчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-22 20:30:08

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн хөгжил, нийгмийн оролцоо, түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон талт төсөл хөтөлбөрийг Оюутолгой компаниас хэрэгжүүлж байна. 


Тодруулбал, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын хэлэлцэн боловсруулсан “Ханбогдын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө-2040” орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан “Ухаалаг загвар сум” болгох төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулж, ирэх таван жилд 50 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Үүний хэрэгжилтийг хангахаар Ханбогд сумын хөгжилд иргэд, олон нийтийн санал санаачилгыг дэмжих зорилготой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, "Ханбогдын хөгжлийн хурдасгуур- Оюу толгой сан"-гаас санхүүжүүлэн хөгжил, оролцоо, түншлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд Хөршөөрөө хамтдаа” сэдэвт уралдаан зарласан байна. Уралдааны шилдгээр “Хөгжилтэй гудамж”, “Хөршөөрөө хамтдаа” төслүүд шалгарчээ. 


Төслүүдийг тус сангаас санхүүжүүлж, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгож хөгжүүлэхэд иргэд өөрсдөө гар бие оролцох боломжоор хангаж өгч байгаагаараа ач холбогдолтой гэж хэлж болно. 



Холбоотой мэдээ