Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд үүрэг, чиглэл өгөв
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах тохиолдлын удирдлагын баг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нар, удирдлагуудтай цахимаар хуралдаж эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцлээ.
3 өдөр