Улаанбурхан өвчнөөр 147 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-24 11:01:30

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 24-ний байдлаар, улаанбурхан өвчний 12852 тохиолдол бүртгэгдснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

 

Үүний 90 орчим хувь нь буюу дийлэнх нь эдгэсэн бол 10 хүн халдварын шалтгаанаар нас барсан. Халдварын тархалтын 40 орчим хувь нь  10-14 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн бөгөөд нийт 4929 хүүхэд өвчилсөн байна. Одоогоор эмнэлэгт 147, гэрээр 122 хүн  эмчлүүлж буй аж. 

 

Улаанбурхан өвчин халдварлалт өндөртэй ч үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв та батлагдсан тохиолдолын хавьтал болсон ч энэ өвчнөөр өвдөөгүй бол 72 цагийн дотор вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс тодотгов. 

 


 

 

 

Холбоотой мэдээ