СЭЛЭНГЭ: Уугуул, суугуул ардынхаа соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-23 14:57:26

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн соёлын фестивалийн эхний өдөр “Нүүдэлчин” их тайзнаа Сэлэнгэ аймгийн уран бүтээлчид, өвлөн уламжлагчид язгуур урлагийн тоглолтуудаа амжилттай толилууллаа.

 

Тэд үүгээрээ уугуул, суугуул ардынхаа соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж яваа гэдгээ илэрхийлсэн юм.  

 

Тодруулбал олон угсаатан ястны язгуур урлагийн тоглолт, хөөмий, “Ээж модны магтаал” ,”Гоож нанаа”, Далт шагайн бий биелгээ Дөрвөд, Баяд, Хотон, Захчин бийг биелэн, уртын сайхан дуу "Эр бор харцага"-ыг уянгалуулан шуранхайлж, үзэгч олныхоо талархалыг хүлээлээ.


Энэ удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах. Цаашлаад Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх эрхэм зорилго дор болж байна хэмээн салбарын сайд Ч.Ундрам ярилаа. 

Холбоотой мэдээ