ДАРХАН-УУЛ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны
арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойн
баярын өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Төрийн захиргааны 5 байгууллагын 7
албан хаагч эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын
үндсэн хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд
захирагдан албан үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээр төрийн сүлдэндээ мэхийн ёслон
тангараг өргөлөө.
Эдгээр
алба хаагчид нь Боловсролын газар, ЗДТГ, Шарын гол сумын ИТХ-ын ажлын албанд
ажилладаг бөгөөд ийнхүү улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан төрийн жинхэнэ
албан хаагч болж тангараг өргөв.
Ёслолын
үйл ажиллагааг Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун,
НБХ-ийн
дарга Н.Цасчихэр, Боловсролын газрын газрын дарга Л.Буянтогтох, Шарын гол сумын
ИТХ-ын
хурлын дарга нар оролцож баяр хүргэлээ.
Улаанбаатар