ДАРХАН-УУЛ: Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр сурагчдыг чадавхжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан сумын ЗДТГ, UNICEF Mongolia, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Empasoft Institute of Technology, Women in Tech Mongolia байгууллагууд хамтран “Өсвөр үеийг шинжлэх ухаан, технологийн салбарт чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь аймгийн ЕБС-ийн 10–11 дүгээр ангийн сурагчдын дунд хэрэгжих аж.
Өсвөр үеийнхний Стем чиглэлээр суралцах сонирхлыг дэмжих, тэднийг шинэ мэдлэг, технологийн ур чадвартай болгох, улмаар ирээдүйн мэргэжлийн суурийг нь бэхжүүлэхэд төслийн зорилго оршжээ.
Төсөл хэрэгжсэнээр цахим орчинд хэрхэн аюулгүй байх, вэб болон аппликейшн хөгжүүлэлтийн талаар суралцах, код бичих зэрэг хичээлүүдийг багц хэлбэрээр үзэх юм.
Мөн тухайн
салбарын талаарх
ойлголт, чиг баримжаа нэмэгдэж, цаашид энэ чиглэлээр мэргэжил эзэмшихэд үндэс суурь нь тавигдана гэв.
Энэ удаагийн төсөлд 20 сурагч сургалтад
хамрагдах бөгөөд сурагчид лабораторийн орчинд багаар ажиллаж, өөрийн гэсэн бүтээлийг
хөгжүүлэх боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна
Улаанбаатар