СЭЛЭНГЭ: Нарны домгийн бүжигчид "Намрын угалз" уралдаанаас 8 цом хүртжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. "Намрын
угалз-2025" ардын бүжиг, бий биелгээний уралдаанд "Нарны домог"
2, 3, 4, 5 хамтлагийн хүүхдүүд 8 цомын эзэн болжээ.
Орхон аймагт зохион байгуулсан “Намрын
угалз-2025” бүжгийн уралдаанд Сэлэнгэ, Орхон, Дархан, Булган, Хөвсгөл аймгийн 500
гаруй авьяаслаг хүүхдүүд ардын бүжиг, бий биелгээ, сонгодог бүжгийн
төрлөөр 4 насны ангилалд өрсөлдсөн байна.
Уралдаанд Сэлэнгэ аймгийн
Мандал сумын АДБ-ийн “Мөнгөн хараа” чуулгын дэргэдэх “Нарны домог” 2, 3, 4, 5
хамтлагийн хүүхдүүд 8 цомын эзнээр тодорчээ.
Уралдааны 1-4 дүгээр ангийн Ардын гоцлол
бүжгийн төрөлд Ө.Анхилуун алтан медаль, Б.Гэгээ тусгай байр, мөн насны Ардын
бүжгийн хамтлагийн төрөлд “Нарны домог” 4 хамтлаг мөнгөн цом хүртжээ.
Мөн уралдааны Ардын гоцлол бүжгийн
5-8 дугаар ангийн төрөлд М.Маргад алтан цом, У.Мичидмаа мөнгөн цом, Б.Энх-Од хүрэл цом
тус тус хүртсэн байна.
Ардын бүжгийн хамтлаг төрөлд “Нарны домог” 3 хамтлаг мөнгөн цом, Ардын гоцлол бүжигт Д.Энхжин алтан цом, Г.Сарангуа мөнгөн цом, Сонгодог бүжгийн гоцлолд У.Мичидмаа, Г.Сарангуа нар тус тус хүрэл медаль хүртэж, хамтлагийн багш Д.Солонго шилдэг багшийн шагнал авсан байна.





Улаанбаатар