ДАРХАН-УУЛ: Өсвөрийн тамирчдад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн тамирчдад аймгийн засаг дарга хүндэтгэл илэрхийлж, 2-5 сая төгрөгөөр урамшууллаа.
Гонгорын Доржсүрэн нь Индонез улсын Багор хотноо зохион байгуулсан 2025 оны Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Узбекистан улсад зохион байгуулсан 2025 оны Самбо бөхийн өсвөр үеийн азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, БНСУ-д зохион байгуулсан 2024 оны Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртжээ.

Мягмарын Цэлмэг нь 2025 онд Улаанбаатар хотод зохион
байгуулсан сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс стандарт төрөлд алтан
медаль, багийн дүнгээр алтан медаль, блиц төрөлд алтан медаль, 2024 оны Малайз улсын Пенан хотод зохион байгуулсан Зүүн
Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд хувийн дүнгээр блиц төрөлд
14 насны охидын ангилалд
мөнгөн медаль, багийн дүнгээр мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт
үзүүлжээ.

Мягмардоржийн Оюумаа нь 2025 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний рапид төрөлд мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтуудыг үзүүлжээ.

Улаанбаатар