ХӨВСГӨЛ: Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 190 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-26 15:40:00

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 16 нас хүрч буй хүүхэд, залуучуудад хүндэтгэл үзүүлэх  “Иргэний андгай өргөх ёслол” боллоо.


Тус үйл ажиллагаа нь хүүхэд, залууст түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм.


Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 16 насанд хүрч буй 190 гаруй сурагч урилгаар оролцлоо.


Энэ үеэр төлөөлөл болсон 68 хүүхдэд иргэний үнэмлэхийг нь гардуулж, нийт хүүхэд “Иргэний андгай” өргөлөө.


Иргэний андгай өргөх ёслолыг Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа.

 

 





 

Холбоотой мэдээ