ДОРНОД: Хаврын тариалалт ирэх сарын 3-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-16 13:52:22

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ хаврын тариалалтыг 5 дугаар сарын 3-нд эхлүүлнэ гэж ХХААГ-аас мэдээлэв.


Дорнод аймаг энэ хавар 26,4 мянган га-д тариалалт хийнэ. Тодруулбал, 17,1 мянган га үр тариа, үүнээс 14 мянган га-д улаанбуудай, 4,6 мянган га-д тосны ургамал, 4 мянган га-д малын тэжээл, 3 мянган га-д бусад үр тариа, 179 га-д төмс, 220 га-д хүнсний ногоо, 116 га-д жимс жимсгэнэ тарихаар төлөвлөжээ. Харин 20 мянга гаруй га-д уриншийн боловсруулалт хийх юм.


Энэ жил манай улс Хүнсний хувьсгал, Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд 655,5 мянган га-д, харин зүүн бүсийн хэмжээнд 75,8 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.


Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд төмсний хангамж 2023 онд 41.2 хувь байсан бол 50 хувьд хүрч нэмэгдсэн байна. Мөн бусад төрлийн хүнсний ногооны хангамж 25.7 хувиас 26 хувьд хүрч, мах 100 хувьд хүрсэн бол гурилын хангамж 12 хувь буурсан үзүүлэлт гарчээ. 

Холбоотой мэдээ