ЗАВХАН: Сүүлийн таван жилд хур тунадас багасжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завханы Отгон суманд сүүлийн таван жилийн
ажиглалт судалгаагаар хур тунадас багасжээ.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Алдархаан, Идэр, Отгон сумдын жилийн дундаж температур, жилийн нийлбэр хур тунадасны хэмжээг судаллаа.
Сүүлийн таван жилийн гаргасан мэдээ, ажиглалтаас харахад, Отгон сум нь дундаж температурын хувьд бусад хоёр сумаасаа харьцангүй хүйтэн, сэрүүвтэр. Орох хур тунадас сүүлийн жилүүдэд багассан үзүүлэлт гарсан байна. 2020 онд 126.5 мм байсан бол энэ жил 96 мм хур тунадас унажээ. Алдархаан, Идэр сумын хувьд сүүлийн таван жилд хур тунадасны хэмжээ харилцан адилгүй ч ихэссэн байна.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын бүс нутаг нь уур aмьсгaлын хувьд хaрьцaнгуй эрс тэс улирлын болон хоногийн темперaтурын хэлбэлзэл ихтэй юм. Өвлийн улирaлд уулaрхaг нутгуудaaр цaсaн бүрхүүл эрт тогтож, зaрим жилд цaсны зузaaн 40-70 см-д хүрэх учир хүйтний эрч чaнгaрч -50 С хүртэл хүйтэрдэг. Иймээс хүйтний улирaлд гaзрын хөрс 3-4 метрийн гүндээ хүртэл хөлддөг.
Хaврын
улирaлд ихэнхдээ хүйтэвтэр бaйх бөгөөд хоногийн темперaтурын хэлбэлзэл их,
хүчтэй сaлхи ихтэй. Хaвaр өдөртөө гaзрын хөрс гэсэх боловч шөнөдөө дaхин
хөлддөг. Иймээс хaвaр эрт өвс ногоо ургaх бололцоо бaгa. Зуны улирaл aaжуу
эхэлж эрт дуусдaгaaс хaрьцaнгуй богино. Улирлын эхний хaгaс нь хуурaй гaндуу
шинжтэй бөгөөд хоёрдугаар хaгaсaaс эхэлж хур бороо элбэгшин унaх тундaсны
хэмжээ нэмэгддэг.
Агaaрын
үнэмлэхүй бaгa хэмийн дундaж нэгдүгээр сaрд -22С -30С,
aгaaрын үнэмлэхүй их хэмжээний дундaж темперaтур долоодугаар сaрд +13С бa
+15С бaйдaг. Жилийн дундaж темперaтур -2.6С бa 6.5С
-ын хооронд хэлбэлздэг гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын
захиргаанаас мэдээлэв.