АРХАНГАЙ: Мод бэлтгэлийн улмаас доройтсон ойн 10 га-д мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-29 14:43:32

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь ойн түймэр, хөнөөлт шавж, мод бэлтгэлийн улмаас доройтсон ойг нөхөн сэргээх ажлыг 10 га талбайд хийжээ.


Өнгөрсөн жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн доройтлыг бууруулах зорилгоор Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээгийн нарийн хэмээх газрын 10 га талбайг 8000 шинэсний тарьцаар ойжуулжээ.


Тус ажлыг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр суманд ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байна.


Намрын тооллогоор нийт тарьсан модны амьдралтын хувийг 95 хувиар тооцож, өвөлжилтийн бэлтгэлийг цаг тухайд нь хийжээ.

Холбоотой мэдээ