АРХАНГАЙ: 236 мянган шинэс тарьж доройтсон ойг сэргээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-01-27 16:43:26

Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Доройтсон ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд 2025 онд 150 га талбайд мод тарьж, нөхөн сэргээх ажлыг аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулжээ. Үүний 130 га-д 2-3 настай 236,500 тарьцаар ойжуулалт хийсэн байна.


Өөрөөр хэлбэл, 2024 онд ойн дагалт баялаг болох хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн ААНБ-тай сум дундын ойн ангиудын гэрээний дагуу ойжуулалтыг 60 га талбайд 110,500 шинэсний тарьцаар гүйцэтгэсэн байна.

 

Цэнхэр, Жаргалант сумын ой ашиглалтын мэргэжлийн байгууллагууд 30 га талбайг 50 мянга, харин улсын төсвийн хөрөнгөөр 40 га талбайг 76 мянган шинэсний тарьцаар ойжуулсан байна.

Холбоотой мэдээ