ХАА-н үйлдвэрлэлд нэмүү өртөг бий болгох сүлжээ төсөл хэрэгжинэ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Малын гаралтай болон хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээ төсөл Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад хэрэгжинэ. Төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын аж үйлдвэр, хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой төслийн танилцуулга, нэмүү өртгийн сүлжээг хэрхэн өргөжүүлж өөрийн хөрсөнд буулгах талаар иргэд ААНБ-ын төлөөлөлд мэдээлэл өгөх зорилготой уулзалт Дархан-Уул аймагт болж төрийн байгууллагыг төлөөлж аймгийн засаг даргын орлогч Т.Ганболд, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ, иргэдийн төлөөлөл хамрагдав.
2370 өдөр