ДАРХАН-УУЛ
Зургаан сүмийн зөвшөөрлийг нэг жилээр сунгав
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор "Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам"-ыг баталсан. Тус журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан юм.  Уг ажлын хэсэг 2017 оны тавдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд орон нутагт зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж буй 33 сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ба Нийгмийн бодлогын хэлтсээс Тэргүүлэгчдийн хуралд тус ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахын зэрэгцээ зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн нйман сүм, хийдийн материалыг танилцууллаа.
2338 өдөр