СҮХБААТАР: Хөтөлбөрт шалгарсан оюутнууд Эрдэнэт үйлдвэртэй танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-05 19:57:15

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Open parliament-Зүүн бүс” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн онцлог болон түүхэн өв санг багтаасан музейтэй танилцжээ.


 

Аяллаар үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтэц, технологийн дамжлага, үйл явц, түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, улс орон, нийгэм, эдийн засагт оруулж буй стратегийн ач холбогдол, хувь нэмэр зэрэг мэдээллийг газар дээр нь авч, байгууллагын соёл, үнэт баялаг, ажилтнуудын хөдөлмөрийн орчинтой дэлгэрэнгүй танилцсан нь оюутнуудын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх чухал боломж болсон гэдгийг онцолж байна.

 

Хөтөлбөрт хамрагдахаар Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас бүртгүүлсэн 100 гаруй оюутнаас шалгарсан 30 оюутан хамрагдаж буй юм. Мөн тэд сарын нэг сая төгрөгийн тэтгэлэг авч буйгаараа онцлог.


Open parliament-Зүүн бүс хөтөлбөрийг тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Эргэх холбоо нэгдсэн ажлын албанаас зарлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр сар үргэлжилнэ.

Холбоотой мэдээ