ДАРХАН-УУЛ: "Намрын ногоон өдрүүд-2025" үзэсгэлэн худалдаагаар 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалджээ
Дархан, 2025 оны аравдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн түншлэл-Намрын ногоон
өдрүүд-2025 нэгдсэн арга хэмжээ найман өдөр үргэлжилж өнгөрсөн амралтын
өдөр өндөрлөсөн. Тус үзэсгэлэн, худалдаагаар Архангай,
Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий
аймаг болон Улаанбаатар
хотын 90 гаруй иргэн,
аж ахуйн нэгж оролцлоо.
19 цаг