ДАРХАН-УУЛ: U17 өсвөрийн УАШТ-нд 800 гаруй тамирчин өрсөлдөж байна

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2026-04-14 10:10:18

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2026 оны U17 өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ Дархан хотод зохион байгуулж байна.


Тэмцээнд эмэгтэй 17, эрэгтэй 45 нийт 62 багийн 800 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 13-22-ныг хүртэл Дархан Юнайтед арена, биеийн тамир спортын газрын зааланд зэрэг болно. 


Тэмцээнийг “Дархан нэхий” ХК 18 дахь жилдээ ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.