ДОРНОГОВЬ: Хаврын өнгө

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2026-04-23 12:42:53

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 23  /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутгаар газар өнгөө засаж мал шинэ ногоо идэж эхэлжээ. Өвөл хаврын цагт салхи шуурга багатай чийг ихтэй байсан тул эрт ногоо идэж байна хэмээн нутгийн малчдын төлөөлөл ярив.


Харин нутгийн зүүн  урд хэсэг буюу Улаанбадрах, Хөвсгөл сумын зүүн талаар ногоо хараахан гараагүй хуурайшилт ихтэй байгаа юм.  Хөвсгөл Хатанбулагийн нутгаар нийт 300 гаруй мянган толгой мал хаваржиж байна.