УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллалаа
Дархан,
2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга
Н.Учрал Дархан-Уул аймагт өчигдөр буюу энэ сарын тавны өдөр ажиллалаа. Тэр бээр
иргэдтэй уулзах уулзалтыг Залуучууд театрын их танхимд зохион байгуулж эрх
чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн тухай танилцуулж иргэдийн асуултад
хариулсан юм. Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан,
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга
А.Янжмаа, засаг дарга Б.Азжаргал нар оролцлоо.
51 өдөр