ДАРХАН-УУЛ: Мөсний загасчлалын улсын аваргад 22 баг оролцлоо
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын загасчлалын спортын холбооноос 2026 оны мөсний загасчлалын УАШТ-ийг хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт болсон уг тэмцээнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгийн 22 багийн 111 тамирчин багийн дасгалжуулагч болон бусад гишүүдийн хамт оролцлоо.
Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч, Дарханы загасчлалын спортын холбооны нарийн бичгийн дарга Э.Ууганбаатар ажилласан бол талбайн шүүгчдээр улсын шүүгч Б.Мөнхжаргал, Э.Анар, Д.Батчулуун, М.Амарсанаа, Б.Амархүү, Л.Чинзориг, Э.Амарбаясгалан, мөн шүүгч Д.Энхболд, Б.Эрдэнэ, онооны шүүгчээр улсын шүүгч Н.Чинбат ажиллажээ.

Тэмцээнд оролцогч багийн тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, багийн болон хувийн амжилтаа ахиулах зорилготой оролцжээ.
ДАШТ-ий дүрмийн дагуу нэг тамирчинд 400 м.кв-аас багагүй талбай олгох шаардлагын дагуу өмнөх тэмцээнүүдэд ашиглаж байгаагүй том секторуудыг энэ жил нээж, тэмцээнийг онцлогтой болголоо гэж ерөнхий шүүгч онцлов.
Хүйтэн, цастай, салхитай хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээний эхний үеийн дараах байдлаар Номадс баг тэргүүлж Хүүк, Номадс-40, Чемпионс, Найзууд-2 баг удаалж байсан бол хоёрдугаар үед илүү ширүүсэж тамирчид тэсвэр тэвчээрээ гаргаж өгөөш, арга техникээ өөрчилж байсан нь илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон гэж зохион байгуулагчид тодотгов.
Хоёр өдрийн тэмцээний дараа хамгийн том 802 гр алгана загасыг "Хадран" клубийн тамирчин Т.Эрдэнэчулуун барьсан бол хамгийн их загас буюу нийт 11 кг 355 гр загасыг "Номадс" клубийн А.Мөнхсайхан барьж, Биг фиш болон Бадди шоп дэлгүүрийн гарын бэлэг, батламжаар шагнуулжээ.
Тэмцээний
багийн дүнгээр эхний таван
байр шалгаруулжээ. Үүнд:
Тэргүүн байр: Номадс-40 баг
Дэд
байр: Найзууд-2 баг
Гуравдугаар
байр: Номадс баг
Дөрөвдүгээр
байр: Улаанбаатар клуб
Тавдугаар байр Алгана клуб шалгарчээ.
Харин хувийн дүнгээр дараах тамирчид эхний гурван байрыг эзэлжээ. Үүнд:
Тэргүүн байр: Б.Балхүү (Найзууд клуб)
Дэд байр:
Г.Игор (Хөх тул клуб)
Гуравдугаар
байр: А.Мөнхсайхан (Номадс клуб) .
Хувийн дүнгээр эхний 10 байрт
шалгарч хувийн амжилтаа ахиулан, оноо эрэмбэ дээшилсэн тамирчдыг шалгаруулсан байна.
4. С.Өлзий (Алгана клуб)
5. Н.Батнасан (Жараахай клуб)
6. Б.Анхбаяр (Дархан клуб)
7. О.Лхагвадорж (Найзууд клуб)
8. Б.Чинзориг (Найзууд клуб)
9. Б.Ихбаяр (Улаанбаатар клуб)
10. Ө.Ганзориг (Номадс клуб) нар
шалгарчээ.
Тэмцээнийг зохион байгуулахад Архангай аймгийн Байгаль орчны газар, Өгийнуур сумын ЗДТГ-тай хамтран ажиллажээ.

Ташрамд, УАШТ-ий ерөнхий шүүгч болон шүүгчээр ажилласан Э.Ууганбаатар,
Д.Батчулуун, М.Амарсанаа, А.Амархүү, Б.Эрдэнэ нар Дарханы спорт загасчлалын холбооны гишүүд бөгөөд тэргүүнээр Л.Чинзориг ажилладаг. Тэд улс, бүс, аймгуудад зохион байгуулдаг загасчлалын спортын тэмцээний шүүгчээр тогтмол ажилладаг улсын шүүгчид юм.