ДАРХАН-УУЛ: Музейн нээлттэй өдрүүдээр үнэ төлбөргүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-01 18:51:45

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд музейг үнэ төлбөргүй үзүүлнэ. 2018 оноос эхлэн түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилгоор найм дахь жилдээ музейг үнэ төлбөргүй үзүүлж байна. 


Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залууст үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.


Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үздэг бол аймгийн музей ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг тодорхой хуваарь гарган үзүүлдэг байна.


Мөн Дархан хотод ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд аймаг, хотынхоо түүх, улсын тухай, сонин содон үзмэрийг онцлон үзүүлдэг.


Аймгийн музей энгийн цагийн хуваарьт шилжсэн бөгөөд өдөр бүр 09:00-18:00 цагт ажиллаж байна.

Музей үзэх нь үндэсний соёлыг дэлгэрүүлэх нэг хүчин зүйл болж бүтээсэн түүх, эрт эдүгээгийн бодит эх сурвалжийг харж, үзэж болдог гэдгээрээ давуу гэдгийг музейн хамт олон онцолж байна.



Холбоотой мэдээ