Наймдугаар багийн 3 байршил инженерийн шугамд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-28 17:15:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэр хорооллын багуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгой, Манхантолгой зэрэг 3 байршилд “Ус, дулаан дамжуулах төв”-үүд байгуулан тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулсан байна.

Дулааны шугамын ажил 65 хувьтай, Ариутгах татуургын шугамын ажил 80 хувьтай явж байгаа аж. Улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа уг ажлыг ирэх 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөснийг гүйцэтгэгч “Цагаан зуун” ХХК-ийн инженер Ц.Адъяасүрэн хэлэв.

Удахгүй Дархан сумын 5, 6 дугаар багийн айл өрхийг инженерийн шугамд холбох ажил эхлэх аж. Гэр хороолол руу дулаан, цэвэр ус, бохир, ариутгах татуургын шугамуудыг холбож дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр ард иргэд ая тухтай орчинд амьдрах боломжтой болохын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ