Азийн залуучуудын наадамд Монголын баг тамирчид 23 дугаар байрт эрэмблэгдээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын III наадмыг спортын 26 төрөлд Азийн Олимпын Зөвлөлийн ивээл дор Бахрейн улсын Манама хотноо 12 жилийн дараа дахин зохион байгуулж байна.
Өнөөдрийн
байдлаар БНХАУ 26 алт, 18 мөнгө, 7хүрэл нийт 51 медаль хүртсэн амжилтаар Азийн
45 орныг тэргүүлж байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч
Бахрейн улс нийт 204 тамирчин оролцуулж 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл хүртсэн
амжилтаар 9 дүгээр байр, харин Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медальтай 23 дугаар байрт эрэмблэгджээ.
Өнөөдрийн байдлаар триатлон 1 тамирчин, тэкбол 1 тамирчин, холимог тулааны 7 тамирчин, элсний волейболын 4 тамирчин, хөнгөн атлетикийн 6 тамирчин, боксын 2 тамирчин, таеквондогийн 10 тамирчин тэмцээнээ өндөрлүүлж, эхний баг нутаг буцжээ.
3х3 сагсан бөмбөг, волейбол, дугуй, испорт, ширээний теннис, бокс, таеквондогийн тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бол усан сэлэлт, жүдо бөх, чөлөөт бөх, элсний чөлөөт бөх, бадминтон, жюү жицүгийн төрөлд ирэх өдрүүдэд өрсөлдөх юм.

Улаанбаатар