МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо Дархан-Уул аймагт толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравуцгаар сарын 26 /МОНЦАМЭ/. МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо “Darhan United arena”-д 11 дүгээр сарын 14-нд тоглохоор болжээ.
Тэрбээр урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойг “Зүрх асна” супер шоу тоглолтоороо Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сард сонсогч, фенүүдтэйгээ тэмдэглэсэн. Тэгвэл тэрбээр эл тоглолтоо Дархан-Уул аймагт толилуулахаар болжээ.
Тэрбээр, “40 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд асар их хичээл зүтгэл, уналт босолт дунд уран бүтээл хийж ирлээ. 40 жилийн хугацаанд урлагийн үнэ цэнийг рок поп хийгээд дууны урлагт бүтээж үлдээсэн. Энэ маань цаашаа түүчээлж, өртөөлөн, сахилга баттай явна гэдэгт итгэлтэй байна” хэмээж байсан юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Skin” энтертайнмент
ажиллажээ.
Улаанбаатар