Гавьяат тамирчин Т.Тулга мэргэжлийн бөхийн тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-21 11:36:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээн Москва хотын “Динамо” спорт цогцолборт 12 дугаар сарын 8-нд болно.


Тэмцээнийг чөлөөт бөхийн эрэгтэй тав, эмэгтэй хоёр, сонгомол бөхийн таван жингийн ангиллаар зохион байгуулах аж. Оросын тамирчдын эсрэг дэлхийн шилдгүүд барилдах энэхүү тэмцээнд олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озаки, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга, NCAA-гийн хошой аварга Ник Ли тэргүүтэй шилдгүүд оролцох юм байна. Манай тамирчны энэ удаагийн өрсөлдөгч нь ОХУ-ын Дагестаны бөх, Тахтийн цомын аварга Далгат Абдулкадыров байх ажээ. Т.Тулга түүнтэй өнгөрсөн тавдугаар сард Али Алиевын нэрэмжит тэмцээнд таарахдаа 8:2-оор ялж байсан юм.


 Чөлөөт бөхийн төрөлд оролцох тамирчдыг танилцуулъя.

Эмэгтэй 

62 кг: Нонока Озаки (Япон)-Алина Касабиева (ОХУ)

53 кг: Юи Сүсаки (Япон)-Елизавета Смирнова (ОХУ)

Эрэгтэй

61 кг: Нураддин Новрузов (Азербайжан)-Заур Угуев (ОХУ)

65 кг: Ник Ли (АНУ)-Магомедов Абасгажи (ОХУ)

70 кг: Т.Тулга (Монгол)-Далгат Абдулкадыров (ОХУ)

92 кг: Абубакр Абакаров (Азербайжан)-Камиль Куруглиев (Казахстан)

97 кг: Жонатан Айелло (АНУ)-Алихан Кцоев (ОХУ)

тулаанд Кенни Тросстой тулалдах нь ээ. Уг тулаан АНУ-д болно. 

Холбоотой мэдээ