Энэ сарын дунд 10 хоног хамгийн сэрүүн өдрүүд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын дунд 10 хоног (2025.10.11-20) нь 1981 оноос хойших аравдугаар сарын хамгийн хүйтэн өдрүүд болсныг ЦУОШГ мэдээлжээ.
Тодруулбал, аравдугаар сарын дунд арав хоногт агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил дундаж температур -6.9 градусаар хүйтэн буюу -4.9 градус байв. Харин мөн сарын хамгийн дулаахан өдрүүд 2022 онд болж байжээ.


Улаанбаатар