Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг хүлээн авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим шуудангаар хүлээн авна.
Хамрах хүрээ:
Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, соёл,
урлагийн чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаач, сонирхогчид
Шалгуур:
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд гарсан сэтгүүл зүйн бүтээлийг шинжлэх
ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судлан шинжилсэн шүүмж бичих
Шаардлага:
- Зохих судалгаанд үндэслэсэн байх;
- Судалгаа, шинжилгээний тодорхой аргыг
ашигласан, баримтад тулгуурласан байх;
- Эрдэм шинжилгээний хэл, найруулгаар бичсэн
байх;
-Эшлэл, ном зүйг “Chicago 17” форматаар
хийсэн байх; (Загварыг хавсралт 3-аас үзнэ үү. https://mcari.mnuac.edu.mn/main/2780975?content=5024997)
Холбоо барих:
Утас: 11-369223, 94990888
Цахим шуудангийн хаяг: msuac.sbma@gmail.com
Шагналын сан:
- I байр - 1, Өргөмжлөл, 3,500,000 төгрөг
- II байр - 1, Өргөмжлөл, 2,500,000 төгрөг
- III байр -1, Өргөмжлөл, 1,500,000 төгрөг
Ерөнхий зохион байгуулагчаар СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль, “БАЛДОРЖ” сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Гинара академи ажиллаж байна.

Улаанбаатар