Хүр эрвээхэйтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-26 10:33:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын захирамжаар Хараа голын эрэг орчмын бургасан ойд нийт 189 га талбайд бургасны хүр эрвээхэйтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Уг шавжийг утаат шүршигч багаж ашиглан химийн аргаар устгаж байгаа юм. Ажлыг зохион байгуулахтай холбогдуулан голын эрэг орчмоор зусаж байгаа малчин ѳрхүүдэд болон газар тариалан эрхлэгчдэд тухайн ажил явуулах хугацаанд малаа устгалын талбайд бэлчээхгүй, голоос ундны ус ашиглахгүй байх талаар анхааруулга санамжийг ѳгчээ.

Бургасан ойн хортон шавжтай тэмцэх ажилд Дархан сумын ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Б.Батзул хяналт тавин ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ