ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр
Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал
хийж байна.
11:00
цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн
үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож байна.
-“Монгол
авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон
нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн эсгийний баяр болно.
-Ерөнхий
боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй
“TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.
-Архангай
аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл
гарч байна.