Сайн дурын цэвэрлэгээний аян өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 12:02:44

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сайн дурын цэвэрлэгээний “Clean up-2025” аяныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгуулж байна.


Энэ нь зөвхөн хог цэвэрлэх бус, харин хүүхэд, залуусын хамтын хүч, эв нэгдлийг харуулах, байгаль орчноо хамгаалах, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах зорилготой юм.


“Clean Up”-ийн зохион байгуулагчид нь 15-26 насны хүүхэд, залуус бөгөөд төр, улс төрийн байгууллагаас хараат бус, зөвхөн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж 7000 гаруй оролцогч нэгдээд байна. Хүүхэд, залуус ийм төрлийн сайн дурын ажилд оролцсон туршлага нь тэдний гадаадад суралцах, солилцоонд явахад хэрэгтэй батламж, итгэмжлэл болох давуу талтай юм.

 

Холбоотой мэдээ