ХӨВСГӨЛ: БНСУ-ын Кёнсанбүг мужтай сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-22 12:21:00

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнсанбүг мужийн Сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Хун Сок Пью, дэд дарга Дү Мүн Тэк, Гадаад харилцааны хэлтсийн дарга Сун Юль Лак болон төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллалаа.


Төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн захирал П.Санлигрэнчин нар хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн төвийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нарны дулааны технологийг нэвтрүүлж дулаан хангамжийг сайжруулах, түүнчлэн карбон кредит солилцох төслийн талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцлоо.


Талууд төслийн хэрэгцээ шаардлага, эдийн засгийн үр ашиг болон цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг шат дараатай өргөжүүлэхээр болов.


Цаашид хамтын ажиллагааны хүрээнд шинэ боломжуудыг нээж, сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлага солилцох, хамтран ажиллах ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

 




 

Холбоотой мэдээ