П.Цогзолмаа: Залуус гадаадын сургуульд элсэх шалгалтын номыг сонирхож асуудаг болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-09-21 14:18:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 38 дахь удаагийн номын баяр гурав дахь өдрөө төв талбад үргэлжилж байна.


Номын баярын үеэр “Books in Englishномын дэлгүүрийн эрхлэгч П.Цогзолмаагаас дараах асуултад хариулт авав.

 

-Номын баярт “Books in Englishномын дэлгүүр хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Манай номын дэлгүүр 2003 оноос Монголдоо англи номын төрөлжсөн үйл ажиллагаа явуулж байгаа ганц дэлгүүр гэж хэлж болно. Бид энэхүү номын баярт 2003 оноос оролцож байна.

 

-Энэ удаагийн номын баярт хэчнээн төрлийн ном бүтээлийг танилцуулж байна вэ?

нэ удаагийн номын баярт 300-аад нэр төрлийн номтой оролцож байна. Сүүлийн үед англи хэлээрх номын төрөл улам нэмэгдэж байна. Төрлийн хувьд хувь хүний хөгжлийн, сэтгэл зүйн, уран зохиолын, хүүхдийн, тэр дундаа уншиж сурч байгаа болон сайн уншдаг хүүхдэд зориулсан янз бүрийн унших төрлийн номуудаар оролцож байна. Мөн насанд хүрэгчдэд зориулсан уран зохиолын унших номууд олон төрөлтэй бий. Түүнчлэн сүүлийн үед бестселлер болж байгаа номуудыг хурдан шуурхай оруулж ирэхийг хичээдэг. Тухайлбал, сүүлийн үед тренд болж байгаа номуудаас гэвэл, “Magic shop”, Sally Rooney Intermezzo”, “ Before the coffee gets cold номын 5 цуврал, хувь хүний хөгжлийн номуудаас тренд болж байгаа  Atomic Habits, John Green”-ий цувралуудаас 6 номыг дурдаж болно. Мөн манайх Америкаас Paper Mill Press Classics паблишны хэвлэсэн сонгодог уран зохиолуудыг оруулж ирсэн.

 

-Сүүлийн үед хүүхэд залуус англи хэлийг түлхүү сонирхож, англ хэлээр хэвлэсэн ном зохиолыг унших болсон. Тэдний эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ?

-Сүүлийн үед англи хэлний хэрэгцээ их болсон болохоор манай хүүхэд залуучууд англи номыг ихээр сонирхож, сурч, ашиглаж байна. Залуус бестселлер номуудыг хамгийн их сонирхдог доо. Бестселлерүүдээс сэтгэл зүйн чиглэлийн, гадаадын сургуульд элсэхэд зориулсан TOEFL, IELTS шалгалтын номуудыг залуус сүүлийн үед сонирхдог, асууж сурдаг болсон. Тиймээс бид тэдгээр номыг оруулж ирэхийг чармайж байна. Үүнээс гадна хувь хүний хөгжлийн, сэтгэл зүйн, өөрийгөө хөгжүүлэх, бизнесийн, уран зохиолын чиглэлийн номууд маш олон төрлийн сонголттой байгаа.

 

нийн хувьд ямар үнээр худалдаж байна вэ?

-Үнийн хувьд аль болохоор хямд худалдахыг хичээдэг. Номын баяраар номуудаа 10000-23000 төгрөгөөр зарж байна. Зарим сонгодог номуудаа арай үнэтэй худалдаж байна. 



Холбоотой мэдээ