ДАРХАН-УУЛ: Цэргүүдийг угтах, үдэх ёслолоос...

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-05-05 18:55:19

Дархан, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн алба хаасан цэргүүдийг угтан авах, энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн эрчүүдээ үдэн гаргах ёслол бямба гарагт боллоо.


Сэлэнгэ аймгийн хилийн цэргийн 0101 дүгээр анги болон Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0146 дугаар ангид алба хаасан цэргүүдийг угтан авлаа.


Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, эх орныхоо халдашгүй дархан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө цэргийн албаас ирж буй болон албандаа мордож буй залуусыг гэр бүл, найз нөхөд, үр хүүхэд, ах дүү нар угтан авч, үдэн гаргалаа.