ГОВЬ-АЛТАЙ: Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол бахархал, соёлын бүтээлч сар аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангаас брайл номын үзэсгэлэн дэлгэжээ.
Номын сангийн хамт олон уншигчдадаа тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.
Үүний сацуу тусгай хэрэгцээт хүүхэд багачууд, тэдний асран хамгаалагч нарын дунд "Өв соёлоо эрхэмлэе" монголын уламжлалт шагайн наадгай тэмцээнийг зохион явуулсан байна.
Мөн үеэр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд уншигчийн карт үнэгүй нээж ном олгох үйлчилгээ, мэдлэгээ хуваалцах танин мэдэхүйн тэмцээнийг амжилттай өрнүүлсэн тухай “Жангар” номын сангаас мэдээлсэн юм.
Брайл номын үзэсгэлэн гаргаж тэдэнд хүрч үйлчилсэн нь асран хамгаалагч нарын сэтгэлд хүрсэнийг онцлон талархал илэрхийллээ.
Говь-Алтай аймагт 2200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 295 нь хүүхэд юм. Иймд тэдэнд соён гэгээрүүлэх үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэхийг зорьж байгаа ажээ.
Улаанбаатар