ДОРНОГОВЬ: Аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан өнөөдөр эхэллээ.
Хуралдаанаар ирэх оны орон нутгийн төсөв, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2025 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, Хамарын хийдийн тусгай хамгаалттай газрын менежментийн төлөвлөгөө, орон нутгийн өмчтэй холбоотой асуудал, аймгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бүс нутгийн хэмжээг тодорхойлох зэрэг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Жилийн эцсийн энэхүү хуралдаан нь ирэх
жилийн аймаг орон нутгийн хөгжлийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж баталдгаараа
онцлогтой юм. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хоёр өдөр үргэлжилнэ.
Улаанбаатар