Саудын Арабын “нойрсож буй ханхүү” нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-20 16:50:09

ЭР-РИЯД, 2025 оны долоодугаар сарын 20 /KAZINFORM/. 20 жилийн турш ухаангүй байсан 36 настай ханхүү Аль-Валид ибн Халед ибн Талал Аль Сауд нас барсан тухай түүний эцэг ханхүү Халед ибн Талал ибн Абдулазиз нийгмийн Х сүлжээний хуудсандаа бичжээ.


Тэрбээр 2005 онд Лондонд сурч байхдаа автомашины осолд орсны улмаас тархинд нь цус харваж, комд орсон байна. Тэр цагаас хойш түүнийг Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын хаан Абдулазизын нэрэмжит анагаах ухааны төвд эмчилж байсан юм. Тэрбээр эмч нарын хяналт дор хиймэл амьсгалын аппаратанд 20 жилийн турш байжээ.  


Түүний эцэг болох ханхүү Халед хүүгээ амьсгалын аппаратаас салгахыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд өнгөрсөн он жилүүдэд АНУ, Испанийн нэртэй эмч нар уригдан ирж, эмчилгээ хийж байв. Зарим үед ханхүү Аль-Валидын хуруу хөдлөх зэргээр хариу үйлдэл үзүүлж байсан боловч тэрбээр ухаан ороогүй юм.  

Холбоотой мэдээ