Баяр наадмын өмнө 20 өрхөд 5 ханатай гэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-08 22:19:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 20 өрхөд баяр наадмын өмнө тоонот цагаан гэрийг бэлэглэлээ. 
Дархан-Уул аймгийн Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил, төслийн үндсэн зорилготой уялдуулан 2019 оны хэмжээнд нийтдээ 50 өрхөд гэр олгохоор болж өнгөрсөн хугацаанд 30 өрхөд тодорхой нөхцөл, хугацааны заагтайгаар өргөө цагаан гэрийг бэлэглэсэн.
Харин өнөөдөр үлдсэн 20 өрх ийнхүү гэртэй болж нийтдээ 230 хүүхэд 300 орчим иргэн амар тайван амьдрах боломж
той боллоо гэж албаны төлөөлөл мэдэгдэж байна. 
Гэр бүрийн цаана тухайн өрхийн эдийн засгийн асуудал яригдаж байгаа бөгөөд өрхүүд гэртэй болсноор хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хөгжил хамгаалалд онцгой анхаарал хандуулж цаашид эдгээр өрх гэр бүлүүд илүү амар тайван амьдарх нөхцөл бүрдэж байна. 
Мөн энэ онд Дархан-Уул аймгийн захын гэр хороолол, Хонгор суманд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил хамгаалал, гэр бүлийг ажилтай орлоготой болгох зорилгоор Дундын хадгаламжийн бүлэг, Оролцоод хөгжье, Төгсөлтийн аргачлал Дархан-60 төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийт 250 сая төгрөг бүхий ажлыг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулжээ. Цаашид хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ядуурлыг бууруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад Дарханчууд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ