Түргэн тусламжийн хоёр автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-07-03 09:27:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Барилга, тээврийн хорооны дарга, Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Шю Хён Рюр, дэд дарга Жон Дэ Вүн нараар ахлуулсан найрамдлын бүлгийн гишүүд тус аймагт айлчилж байна. 

Энэ удаагийн айлчлалаар тусгай зориулалт бүхий 2 автомашиныг аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. Эхний тусгай зориулалтын автомашиныг өнгөрсөн долоо хоногт Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээлгэн өгсөн.

Харин энэ удаад Кёнги аймгийн төлөөлөгчид үлдсэн нэг автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн төвд болон алслагдсан сумын Эрүүл мэндийн төв иргэддээ түргэн шуурхай эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл энэ үеэр онцлов.

Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивласан аж.
Дашрамд, Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. 

Холбоотой мэдээ