Дахин төлөвлөлтийн орон сууцанд хамрагдах иргэд түлхүүрээ гардан авлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-07-08 22:02:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын үндсэн тосгон буюу барак байруудын насжилт дуусч дахин төлөвлөлтөд оруулж эхний ээлжийн орон сууцыг өнгөрсөн оноос барьж эхэлсэн. Тэгвэл Дарханчууд анхны дахин төлөвлөлтөө амжилттай хэрэгжүүлж  үндсэн тосгоны оршин суугчид хуучин барак байраа тохилог дулаахан орон сууцаар солилоо.

Тодруулбал Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол дахин төлөвлөлт.

Өнгөрсөн онд Дархан сумын 61,62,63 дугаар барак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж гүйцэтгэгчээр “Минж проперти” ХХК шалгаран ажлаа эхэлсэн.

Орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авлаа. Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж энэ өдөр дээрх гурван барак байрын 24 айл, мөн өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад залуу үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болж түлхүүрийг нь гардуулан өгөв
Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны б
арак байрууд нь 1960-1969 онд баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан болон олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учир Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. Энэхүү дахин төлөвлөлтийн ажил ирэх жилүүдэд ч мөн үргэлжлэх ажээ.

 

Холбоотой мэдээ