Галзуу чоно, нохой хүн ноцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2018-01-18 19:34:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Бугат сумд галзуу чоно хүн ноцсон, Баян-Уул сумд галзуу үнэг айлын хотонд орж нохойд бариулсан, Цогт сумын Баянтоорой тосгонд галзуурсан хоёр нохой таван хүнийг ноцож гэмтээсэн байна.
Дээрх чоно, нохой, үнэг бүгд галзуу өвчтэй болох нь тогтоогджээ. Гэмтсэн хүмүүсийг эмчилгээнд хамруулж холбогдох арга хэмжээг шуурхай авсан байна.
Баянтооройд долоон нохой устгаж, 100 гаруй үхэрт, Баян-Уул сумд 300 гаруй бог малд галзуугаас сэргийлэх вакцин тарилаа гэж аймгийн МХГ-ын улсын байцаагч Д.Зоригт мэдээллээ.
Өвлийн хүйтний эрч эрс нэмэгдэж байгаагийн дээр үнэг, чоно зэрэг амьтдын идэш тэжээл хомсдсоноос амьтан галзуурах нь нэмэгдэж байгаа гэнэ.

                                                                                                                                      Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ