ГОВЬ-АЛТАЙ: Мал төллөлт 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-21 23:40:19

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт төллөвөл зохих 1,085,021 малын 50,6 буюу 549408  нь төллөсөн тухай Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Очир танилцууллаа. 


2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Говь-Алтай аймаг 3 сая 35 мянган толгой мал тоолуулсан. Энэ жил нэг сая орчим мал төллөх ба хаврын мал төллөлт гуравдугаар сарын эхээр эхэлж одоогоор 50 хувь нь төллөсөн байна. 


Тодруулбал, төл малыг ангилбал хурга 230356, ишиг 305386, тугал 4927, унага 3430, ботго 5008 тус тус бойжиж байгаа бөгөөд хонин сүрэг голлон төллөжээ.


Цаг агаар тогтуун хаваржилт сайн байгаа ч малын зүй бус хорогдол 2000-ыг давжээ.

Холбоотой мэдээ