ГОВЬ-АЛТАЙ: Он гарсаар умайн хүзүүний хорт хавдрын гурван тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2026 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдвал зохих 3900 эмэгтэй бүртгэгдсэн байна.
Энэ оны эхний гурван сарын байдлаар 170 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоонд хамрагдсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Тэдгээр 170 гаруй эмэгтэйгээс нэг нь хорт хавдрын эрт шатанд, харин хоёр нь III, IV буюу хожуу шатанд оношлогджээ.
Он гарсаар умайн хүзүүний хорт хавдрын шалтгаант нас баралтын нэг тохиолдол бүртгэгджээ. Иймээс эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдахыг уриалж байна.