Наадмын нээлтэд тоглох морин хуурчдыг цөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 16:21:53

Булган аймаг энэ жилийн баяр наадмаар 999 морин хуурч тоглуулах байсан боловч тэдэнд олгох ижил хувцас, байр, хоол ундны хувьд төсөв санхүү хүрэхгүй учраас энэ тоогоо цөөлөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хичнээн морин хуурч гаргах, аль аль сумдаас хичнээн хуурчийг сонгох зэргийг аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс хэлэлцэж байгаа гэнэ.

Булган аймагт "Морин хуур" дэд хөтөлбөр хэрэгжээд 4 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд  мянга орчим морин хуурчтай болсон гэсэн тоо баримт байна. Жил бүрийн ардын хувьсгалын ойн баяр наадмаар 300, 600 орчим морин хуурчдыг нэгэн зэрэг наадмын нээлтээр тоглуулдаг байсан юм.

 П.Батням

Холбоотой мэдээ