Таван хошуу малын отог гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлав
Завхан /МОНЦАМЭ/. Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай нүүдэлчин ард түмэн билээ. Өнөөдрийн залуучууд улс орны хөгжил дэвшилд нийцэх замаар төв суурин бараадаж ажил, сургууль, соёлын мөр хөөх болсоныг буруутгах аргагүй ч нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болно. Тиймээс Завхан аймагт болсон Нүүдэлчдийн соёлын наадам нь нүүдлийн соёлоо сурталчилсан, таниулсан, түгээн дэлгэрүүлсэн, бахархсан наадам болсон билээ. Ингээд энэ наадмын гол чимэг таван хошуу малын отгуудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2141 өдөр